Wednesday, April 12, 2017

МХХТ-ийн ёс зүй

Transcript of МХХТ-ийн ёс зүй

МХХТ нь нийгэм, гэр бүл, хүмүүсийн өдөр тутмын харилцаа, боловсрол, ажил мэргэжил, үг хэлэх эрх чөлөө зэрэг олон зүйлд эерэг болон сөрөг байдлаар нөлөөлж, үүнийг дагаад компьютер, интернэт, МХХТ-ийн үзүүлэх нөлөөг судлан шинжилж, үнэлэх нь түвэгтэй байдаг.МХХТ нь зөвхөн технологийн чиг хандагыг агуулах төдийгүй түүний үндсэн бүрэлдэхүүн, хэсгүүд нь өгөгдөл, мэдээлэл ба мэдлэгийг дүрслэн илэрхийлдэг тул танин мэдэхүйн чиг хандлагыг агуулдаг.
Ёс зүйг бид “Ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг” гэсэн агуулгатай, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлдэг гэж тодорхойлсон. Ёс зүй гэдэг нь тухайн орны арл түмний зан заншил, харилцаанд бичигдээгүй хууль байдлаар тогтсон хариуцлагын хэм хэмжээ, хувь хүний олон нийт, нийгэмтэй харилцах, хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл, сайн сайхан зан үйлийн уламжлалт хэм хэмжээний нэгдэл юм.МХХТ-ийн хөгжил бидэнд мэдээлэл, цахим харилцаа, нийгмийн сүлжээ, интернэтийн ёс зүй зэрэг олон ёс зүй, хэм хэмжээ, бичигдээгүй дүрэм журмуудыг шинээр бий болсон. 1940-өөд оны дунд үеэс “компьютерийн ёс зүй”, “мэдээллийн ёс зүй” гэсэн ёс зүйн шинэ салбар үүсэн хөгжсөн. Өнөөдөр интернэтийн хөгжил, хэрэглээтэй уялдан кибер ёс зүй, интернэтийн ёс зүйн асуудал чухлаар тавигдаж байна.
МХХТ-ийн ЁС ЗҮЙ
o МХХТ ашиглах үед мөрдөх зан төлөв, ёс суртахууны удирдамжууд
o Олон нийтээр, сайн дураар даган мөрдөх
o Ёс суртахуунгүй байдалтай тэмцэх
o



Мэдээллийн соёл, ёс зүйтэй байна гэдэг нь МХХТ-ийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журам, үндсэн зарчмуудыг мэддэг, тэдгээрийг даган мөрддөг байх явдал юм.
МХХТ – ийн ёс зүй гэдэг нь олон нийт МХХТ ашиглах, хамтран эзэмших үед сайн дурын үндсэн дээр даган мөрдөх зан төлөв, ёс суртахууны хэм хэмжээ, хэв маяг, удирдамж юм.МХХТ-ийн зохистой бөгөөд үр ашигтай хэрэглээг бий болгох үүднээс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд МХХТ-ийн ёс зүйн баримт бичгүүдийг боловсруулан гаргаж, нийтээр даган мөрдүүлэхэд анхааран ажилладаг.Энэ чиглэлийн баримт бичгүүд нь ёс суртахуунгүй үйлдэл, үйл ажиллагаатай тэмцэх, ёс суртахуунтай хэрэглэгчийг төлөвшүүлэх зорилготой байдаг.

МХХТ-ийн ёс зүй
МХХТ-ийн ёс зүйг даган мөрдөх
o МХХТ-ийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох
o Мэдээллийг оновчтой хайх, зөв ашиглах, үндэслэлтэй дүн шинжилгээ хийх
o Өгөгдөл мэдээлэл зохих журмын дагуу хандах, байршуулах, боловсруулах, хамтран эзэмших , түгээх
o Тоон мэдээллийн хамгаалалтыг хэрэгжүүлэх
o Хувийн мэдээллээ хамгаалах
o Нийгмийн сүлжээнд биеэ зөв авч явах


Мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөө
o Бусдаас асуухаас өмнө өөрөө интернэтээс хай
o Олон нийтийн сүлжээ, хэлэлцүүлгийн бүлгээр утгагүй наргиа, элдэв зураг бүү тараа
o Цахим шуудангаар элдэв холбоос, зураг, гинжин захиа, спам бүү тараа
o Цахим шуудан илгээхдээ Subject талбарыг хоосон орхиж болохгүй
o Цахим шуудангийн өдөр тутмын харилцаанд дэвсгэр зураг оруулах, текстээ өнгөтөөр бичихээс зайлсхий


СҮЛЖЭЭНИЙ ЁС ЗҮЙ
o МХХТ ашиглахдаа хууль тогтоомжийг даган мөрдөх
o Интернэтийн эх сурвалжийг зөв, тодорхой заах
o Олон нийтийн сүлжээ, хэлэлцүүлгийн бүлэгт өөрийгөө үнэн зөвөөр танилцуулах, зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх
o Цахим шуудан, вэб хуудастай ажиллахдаа интернэтийн стандартуудыг баримтлах
o МХХТ ашиглахдаа бусдад хор хөнөөл учруулахгүй байх

Оюуны өмчийг хүлээн зөвшөөрөх
o Шинэ бүтээл
o Барааны тэмдэг
o Бүтээгдэхүүний загвар
o Зохиогчийн эрх

МХХТ –ийн Тэргүүлэх чиглэл
o Мэдээлэл, харилцаа холбооны технологийн судалгааны хөгжил
o Мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх
o Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлчилгээ, хүртээмж
o Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүлжээ
o Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт
o Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын эрх зүй, зохицуулалт, бүтэц

БНСУ цахим засгийн 11 багц төслийг хэрэгжүүлэхэд 2002 онд 182 сая ам.доллар зарцуулсан байна. 2003 онд Тайланд улсад цахим татвар төсөл хэрэгжүүлснээр татварын орлого 290 хувиар өссөн байна. МХХТ-ийг улс төр, нийгмийн бүх хүрээнд өргөн нэвтрүүлснээр Эстони улс 2002 оны байдлаар 100000 иргэнд иргэний үнэмлэх (Smart ID card) олгож, гаалийн бүрдүүлэлтийн 60 хувийг цахим хэлбэрээр хийж, цахим татвар төлөл 2002 онд 2000 оныхоос 3 дахин өссөн байна. Өндөр хурдтай хөгжиж байгаа Азийн ихэнх орнуудын хөгжлийн гол түлхүүр нь МХХТ болж байна. Тэр тусмаа газар нутаг уудам, хүн ам сийрэг суурьшилтай, далайд гарцгүй манай орны хувьд МХХТ- ий боломжийг ашиглан нь нэн чухал юм. МХХТ- ийг тууштай нэвтрүүлэхэд дараахүчин зүйлс саад бол байна.


Yүнд :
 Эрх зүй, зохицуулалтын механизмууд боловсронгуй болоогүй
 Төрийн байгууллагуудын удирдлагын шатанд МХХТ-ийн талаар ойлголт цэгцтэй биш, ашиглалт хангалтгүй, нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй
 Энэ салбарт хөрөнгө оруулалтын нэгдмэл бодлого бүрэлдээгүй МХХТ- ийн салбарын бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай
 Харилцаа холбооны үндсэн сүлжээний хурд, багтаамж нь өнөөгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа
Эх сурвалж холбоос link /https://prezi.com/bnvyfmijr1vd/presentation/

Thursday, February 2, 2017

Үүлэн сүлжээ

Үүлэн суурьтай үйлчилгээнүүд бид бүхний ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байна. Dropbox, Box, Drive, OneDrive, iCloud гэх үүлэн үйлчилгээнүүд өөрсдийн сервер дээр бидний файлыг байршуулан, хадгалах боломжийг бидэнд олгож байгаа юм. Дурын файлаа үүлэн орчинд хадгалан, орон зай, төхөөрөмж хэрэгсэл үл хамааран хаанаас ч тухайн файл уруугаа хандах боломжтой. Мөн хамтдаа ажиллаж буй улсууд нэг дор бичиг баримтаа байршуулж илүү бүтээмжтэй ажиллана. Мөн бие биедээ том хэмжээний файл дамжуулах асуудал улам л амар боллоо. Эдгээр үйлчилгээнүүд бүгд л өөрийн гэсэн давуу тал онцлох шинжтэй. Танд чухам аль нь хамгийн тохиромжтой бол ?
1Dropbox
MIT-н оюутан байсан Drew Houston болон Arash Ferdowski нарын 2007 онд байгуулсан Dropbox компани. Dropbox бол хамгийн их хүн хэрэглэдэг, өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хамгийн энгийн үйлчилгээ. Үнэгүй аккаунт нээснээр та  2GB-н багтаамжийг ашиглах бүрэн эрхтэй. docx, xlsx, ppt, pdf зэрэг албан файлууд хадгалах, дамжуулахад хангалттай хэмжээ. Хүсвэл та сарын $9,99 төлөн багтаамжаа 1TB хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Dropbox бол Blackberry, Linux зэрэг бүхий л үйлдлийн системд ажиллах боломжтой цорын ганц үйлчилгээ. Тиймээс та хэзээ ч хаанаас ч төхөөрөмж үл харгалзан бүрэн хандах боломжтой. Үнэгүй хэрэглэгчид өөрийн багтаамжаа 16GB хүртэл ихэсгэх бүрэн боломжтой юм. Таны урьсан найз болгоны тоогоор 500Mb-г нэмж өгнө. Мөн та Dropbox-оос гаргасан MailBox, Carousel зэрэг аппуудыг ашигласнаар нэмэлт багтаамжийг хүртэж болно. Тэдний томоохон давуу талын нэг бол компьютерт offline хавтас байршуулан, түүгээр дамжуулан файлаа үүлэн орчинд хадгалах юм. Саяхан хийсэн томоохон шинэчлэл нь хадгалсан файлуудаа шууд онлайн орчинд Microsoft Office Online-г ашиглан засаж янзлах боломжтой болсон явдал байлаа. Танд гэж зөвлөхөд Dropbox бол маш уян хатан үйлчилгээ.
2Google Drive
Google Apps-н нэг хэсэг болох хамгийн гол үйлчилгээнүүдийн нэг Google Drive. Хэрвээ та Gmail ашигладаг бол Drive-тай гэсэн үг. Google хэрэглэгчдийн хувьд нэг хаягаараа Calendar, Youtube, Drive, Docs. Notes гэх мэт бүх үйлчилгээгээ хэрэглэх боломжтой. Танд 15GB бүхий багтаамжийг үнэгүй санал болгоно. Хүсвэл та 1TB-н хэмжээтэйг сарын $9.99-р авах боломжтой яг л Dropbox шиг. Dropbox-г бодвол илүү уян хатан төлөвлөгөөг санал болгодог. Хэрэглээндээ тааруулан 100GB хэмжээг $1.99-р авах боломжтой. Хадгалсан файлуудаа Google Docs-н тусламжтайгаар онлайн орчинд засаж янзлах боломжтой. Мөн шинээр doc, ppt, xlsx файлууд үүсгэж болно. Drive ч гэсэн offline хавтастай яг л Dropbox шиг. Ерөнхийдөө Dropbox энэ хоёр нэлээн төстэй, хэдий ч ялгагдах зүйл нь үнэгүй өгч буй хэмжээнд  байгаа юм. Google хэрэглэгчдийн хувьд Drive номер нэг сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.
3OneDrive
Ширүүн өрсөлдөөнтэй технологийн салбарт хэрэглэгчээ тогтоон барина гэдэг амаргүй даваа. Microsoft компани ч гэсэн өөрсдийн үүлэн агуулахыг хэрэглэгчдээ санал болгов. Анх SkyDrive нэртэй гарч ирж байсан ч илүү сайжран OneDrive гэх нэртэй болсон юм. Хэмжээний хувьд Google Drive-тай төстэй 15GB-г үнэгүй санал болгоно. Үнийн хувьд ч мөн ижил төвшинд.  Ширүүн өрсөлдөгчид гэдэг утгаараа тэдний бүхий л зүйл нь ижилхэн байна. OneDrive нь windows 8 шиг Metro дизайнтай, дөрвөлжин хайрцгууд нь хэрэглэхэд хялбар. Мөн Dropbox шиг найзаа урих аваас 500MB нэмж авна. Microsoft Office программ дээр тогтмол ажилладаг хүмүүс ашиглахад их зүгээр, ажиллаж буй файлуудаа шууд л OneDrive-т хадгалчихна.
4Box
Box  бол хамгийн анхны үүлэн үйлчилгээнүүдийн нэг. Нийт 32 сая гаруй хэрэглэгч, 275,000 компани ашигладаг. Бусдыгаа бодвол арай өөр нөхцөлийг санал болгоно. Үнэгүй аккаунт нь 10GBн багтаамжтай, хамгийн ихдээ 250MB хэмжээтэй файл upload хийх хязгаартай. 100Gb хүртэл багтаамжаа нэмэгдүүлэх бол сарын $6 төлнө. Dropbox, Box хоёрын том давуу тал бол blackberry, windows phone, linux зэрэг системүүд дээр ажиллах боломжтой юм. Мөн хурдны хувьд бусдаасаа арай илүү байж болох юм.
5iCloud
Apple-н iCloud үйлчилгээ үнийн хувьд боломжийн харагдаж байна. Ашиглаж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Үнэгүй 5GB багтаамж өгөх бөгөөд сарын $1 доллар төлөн 20GB, $4 төлөн 200GB хүртэл ихэсгэх боломжтой юм байна. Ашиглах хүрээ нь iOS, Mac, PC.
iCloud ашигладаг уншигчид маань илүү дэлгэрэнгүй тайлбар өгнө гэдэгт итгэлтэй байна.
Үүлэн үйлчилгээг хувь хүмүүс хувийн хэрэгцээндээ ашиглахаас гадна компаниуд дотоод орчиндоо файл солилцох зорилгоор ашиглаж байна. Салбаруудаас файл, баримт бичгийг тухай өдөр бүрд нь цаг алдалгүй хүлээн авах гэх мэт. Мөн блогчид маань файл түгээхдээ өргөн ашиглах болсон. Yahoo messenger, мэйлээр файл солилцдог үе ард хоцорчээ. Миний хувьд албан файлуудаа OneDrive-т хадгалдаг. Харин зураг, видео, ном, архив зэрэг хэрэгцээтэй гэсэн бүхнээ Google Drive-т хадгална. Dropbox-д харин юм юм л хадгалж байна даа яг л түр хадгалан, дамжуулан өнгөрөөх газар шиг.

Wednesday, January 25, 2017

Google-ын боломжууд

Интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь Гүүглийг зөвхөн хайлт хийхдээ л ашигладаг. Тэгвэл энэхүү аварга том мэдээллийн сангийн эзэд олон гайхалтай үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд зориулан бүтээсэн байдаг юм.
Харамсалтай нь үүнийг ашиглаж мэддэг нь тун цөөхөн. Тиймээс эдгээр олон гайхалтай боломжуудаас хамгийн бага хэрэглэгч ашигладаг хэрнээ хамгийн үр дүнтэй, өгөөжтэйг танилцуулж байна.


1. Онлайн музей

Гүүгл компани дэлхийн олон улсын үндэсний музейн гайхамшигт үзвэрийг интернэт ашиглан дэлхийн хаанаас ч үзэж болох боломжийг олгосон “Гүүгл арт” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Та эндээс өөрийн сонирхсон ангиллаар хайлт хийн, өндөр нягтаршилтайгаар хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцаж болох ба үүнийгээ найз нөхөдтэйгээ хуваалцаж, шейр хийж ч болох юм. Төсөөлөшгүй арвин үзмэрийн сан бүхий онлайн музейд тухалж, оюунаа цэнэглэхийг хүсвэл https://www.google.com/culturalinstitute/ цахим хаягаар хандах буюу Google art project гэсэн үгээр хайлт хийн гарч ирэх сайт руу нь зочилж болно.

 


 

 

2. Google Keep: Нарийн бичиг

Ажил хэрэгч хүн бүрийн өдөр тутмын ажилдаа хэрэглэдэг зүйл бол ажлын хуваариа бичих ширээний хуанли эсвэл ижил төрлийн аппликейшнүүд байдаг. Харин гүүгл компанийн Keep нэртэй үйлчилгээ нь таны онлайн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ.
Ажил хэргийн уулзалтууд, төлөвлөгөөнүүдээ өдөр цагаар нь тэмдэглэх ба тухайн үед танд дохио илгээн сануулна. Энгийн компьютерээс гадна гар утас таблет дээрээ ч ашиглаж болно.



3. Timer: Цагны тоолуур

Энэ бол тодорхой хугацааг сонгон тэмдэглэхэд цаг хасагдах горимоор ажиллан хэдий хэр хугацаа үлдэж байгааг харуулдаг үйлчилгээ юм. Та ямарваа нэг ажлыг тодорхой цагт багтаан хийхээр төлөвлөх үед цагны тоолуурыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Үүнийг хэрэглэхийн тулд зүгээр л Гүүгл хайлтын цахим хуудас руугаа ороод хэдэн цаг минутын цагны тоолуур ажиллуулахыш хүсч буйгаа англиар бичихэд л хангалттай. Жишээ нь, 4 минутын тоолуур ажиллуулахыг хүсвэл four minute timer гэж бичнэ. Цагны тоолуур ажиллан хугацаа дуусах үед танд дуут дохио өгнө.



 

4. Google.com/sky: Сансрыг толидохуй

НАСА-гийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд болон дэлхийн сансрын агентлагийн томоохон дурангуудын тусламжтайгаар та сансар огторгуйн бодит дүрслэлийн үзэх боломжийг Google.com/sky танд олгоно. Нарны аймаг, сар, ордууд, сүүн зам гэх мэт олон сонголтуудаар сансар огторгунй гайхамшигт дүрслэлийг харж болох юм.



5. Google nGrams: Номын лавлах

https://books.google.com/ngrams цахим хуудас нь ямар нэг сэдэв болон хувь хүний тухай хэчнээн ном хэдий хугацаанд ямархуу тоо ширхэгтэйгээр хэвлэгдэн гарсан тухай нарийвчилсан графикаар харуулдаг үйлчилгээ. Хэд хэдэн сонголтоор харьцуулан харж ч болно. Эдгээр хайлтын үр дүнгээс тодорхой нэг оныг сонгох үед танд тухайн онд хэвлэгдсэн бүх номны нэр болон бусад нарийн мэдээллийг харуулна. Энэ нь нэн ялангуяа судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж сурдаг хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ юм.
Уг хайлтанд хэвлэгдсэн он болон ямар хэл дээр хэвлэгдсэн зэрэг илүү нарийвчилсан хайлтуудыг ч нэмж болох давуу талтай. Энэхүү номын архивт 1500-2008 оны хооронд хэвлэгдсэн 5.2 сая ном байдаг аж.


6. Тоог англиар унших

Олон оронтой тоог англиар яаж уншихыг мэдэхгүй байгаа тохиолдолд Гүүглээс асууж болно. Хамгийн дээд тал нь 12 оронтой тоог гүүглээр уншуулж болох ба та тоогоо цифрээр бичээд ард нь тэнцүүгийн тэмдэг /=/ тавин English гэж бичихэд хэрхэн уншихыг текстээр харуулна.

 


 

7. Google Input Tools

Энгийн keyboard буюу гарнаас оруулах боломжгүй бүхнийг онлайнд бичих боломжийг олгодог сайт бол http://www.google.com/inputtools/try/.
Энэхүү сайтыг ашиглан дэлхийн 80 орны хэл дээрх онлайн keyboard буву гарыг ашиглаж болохоос гадна гараараа шууд бичиж, зурж оруулах боломжийг олгоно. Энэ нь уншиж ойлгохгүй байгаа ханз үсэг болон элдэв төрлийн симбол буюу бэлэгдэл дүрсний утгыг олоход хялбар болгон туслах юм.

 


8. Гүүгл фонт

Танд олон төрлийн фонт хэрэг болдог бол олон зуун үнэгүй фонтыг өөртөө агуулсан Google.com/fonts сайтыг та мэдсэн байхад илүүдэхгүй.
Эндээс хүссэн үгээ олон төрлийн фонтоор харуулж, үүнээсээ хүссэнээ сонгон үнэгүйгээр татан авч хэрэглэж болох юм.


9. Панорамиотай хамтарсан гүүглийн газрын зураг


Энэ бол дэлхийн газрын зургийн хэрэглэгчдийн авсан хувийн гэрэл зургуудаар тодотгон харах онцгой боломжийг олгосон үйлчилгээ. http://www.panoramio.com/map цахим хаягаар орж хайлт хийх хэсэгт нь улс орон болон хотын нэрийг бичихэд тухайн газарт аялж зугаалж явахдаа авсан олон сая хүмүүсийн гэрэл зургууд харагдана. Жишээ нь: Монгол гэсэн нэршлээр хайлт хийхэд манай орны хөдөө тал, үзэсгэлэнт газрууд, дурсгалт сүм хийдүүд гэх мэт олон сая зургууд гарч ирнэ. Тухайн зургийг хэн гэж хэрэглэгч хэзээ авсныг ч мөн харж болно.

Youtube-ээс бичлэг татах арга

Youtube-ээс бичлэг татах амархан боллоо
Доорх бичлэг үзнэ үү !!!